Monday, February 5, 2007

Амжилтанд хүрэх гал эрмэлзлэл

Би ер нь нээх их ном уншаад байдгүйлдээ. Гэхдээ саяхнаас нэг ном уншиж байгаа. Нэр нь энэ бичлэгийн гарчиг юм. Их дажгүй ном. Энэ номыг уншиж байхад таарсан онч үгнүүдийг бичмээр санагдаад бичиж байна.

Амьдрал хэмээх жүжигт чи өөрөө гол дүрийг бүтээнэ.

Хамгийн гайхамшигмай чадвар бол өөрийгөө ялах чадвар юм.

Хүчтэй эрмэлзлэл, гал хүсэл тээн зогсолтгүй урагш тэмүүлбэл өнөөдөр биелшгүй зүйл маргааш биелэх болно.

Энгийн асуудалд ч гэсэн шунал холилдвол ээдрээ үүснэ. Хувийн шуналаас ангижирсан сэтгэлгээ л жинхэнэ амжилтанд хүргэнэ.

Гал эрмэлзлэл гэж хэлэгдэхүйц хүчтэй санаа бодол л амжилтанд хүргэх түлхүүр юм.

Шалгарсан бизнесмэн гэж үйлчлүүлэгчдэд ашиг авчирч чаддаг хүнийг хэлнэ.

Амжилтанд хүрэхэд далд ухамсарт хүртэл нэвчсэн хүчтэй амбиц хэрэгтэй.

<<Бусад хүн байгаагийн ачаар би мөн оршин байна>>: Ингэж сэтгэх нь эе эв, энхтайванд хүргэх хамгийн найдвартай зам юм.

Жинхэнэ хүч гэдэг бол зөв үйлийг гардан хийх эр зориг билээ.

Дараагийн ээлжинд зорих зүйл бол одоо бидний хувьд яагаад ч хүрэхгүй гэгдэж байгаа тийм зорилт байх ёстой.

Өөдрөгөөр төсөөлж Гутрангиар төлөвлөж Өөдрөгөөр хэрэгжүүлэх нь

Хүсэл зоригоор жигүүрлэж, нэг л өдөр биелэх болно гэж үнэн зүрхнээсээ итгэж явбал хүнд бэрхшээлийг давж зорьсондоо хүрэх арга зам танд заавал олдох болно.